RHINOS

Asset Management Mongolia


CEO's Message


    Rhinos Asset Management Mongolia (“RAMM”) is an asset management company established Mongolia, which is 100% held by its parent company (Rhinos Asset Management, “RAM”) located in South Korea. As the first foreign-affiliated asset management company in Mongolia, RAMM has established the first fixed income fund in Mongolia. Our goal is to introduce new investment products into Mongolian capital market and enhance the general concept of investment which would ultimately increase the wealth of people in Mongolia. While developing the investment fund market and building a healthy investment environment in Mongolia, RAMM will also perform as a bridge connecting Korean and Mongolian capital market. Since RAM, as a prominent private asset management company in Korea, has built a strong network with Korean institutional investors, RAMM will utilize this network and introduce Mongolian capital market to Korean institutional investors. Our company name stands for a rhinoceros. With the pride that “we are the best in the field in terms of return compared to risk”, we will move forward consistently like a rhino ceroses in order to achieve better returns.


Enthusiastic rhinoceroses will secure and boost your wealth with outstanding capabilities and dedication.

Sincerely,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


    “Райнос Эссет Менежмент Монгол ҮЦК” нь Өмнөд Солонгосын “Райнос Эссет Менежмент” хөрөнгө удирдлагын компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Монголд үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн анхны гадаадын хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулалт менежментийн компани бөгөөд Монгол улсад анхны тогтмол орлогын хөрөнгө оруулалтын санг байгуулан амжилттай удирдаж байна.

Бидний зорилго бол Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүнийг танилцуулан нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын ерөнхий ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, Монгол иргэдийн хөрөнгө орлогыг өсгөхөд оршино. Түүнчлэн хөрөнгө оруулалтын сангийн зах зээлийг өргөжүүлж, хөрөнгө оруулалтын эрүүл зөв, таатай орчныг бий болгохын зэрэгцээ Монгол, Солонгосын хөрөнгийн зах зээлийг холбосон нэгэн гүүр нь болж ажиллахыг зорьж байна.

Манай толгой компани болох “Райнос Эссет Менежмент” нь Солонгос дахь хөрөнгө оруулалт менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг бөгөөд Солонгосын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай нягт холбоо үүсгэн хамтран ажилладаг нь бидэнд Монголын хөрөнгийн зах зээлийг Солонгосын хөрөнгө оруулагчдад таниулахад томоохон давуу тал болж байгаа юм.

Манай компанийн нэр болон лого нь хирсийг илэрхийлдэг бөгөөд энэ нь бид хөрөнгө оруулалтад тань тулгарах эрсдлээс илүү өндөр ашиг өгөөжийг амлаж, салбартаа үргэлж хамгийн чадварлаг нь байж, хөрөнгө оруулагчддаа илүү өндөр ашгийг хүртээхийн тулд хирс шиг тууштай урагшлах болно гэсэн гүн утгыг агуулж байгаа юм.


Урам зориг дүүрэн хирснүүд таны хөрөнгийг мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэлийн тусламжтайгаар найдвартай өсгөх болно.

Хүндэтгэсэн,

PARENT COMPANY INTRODUCTION

   Rhinos Asset Management (“Rhinos”) is a distinguished and dominant private asset management company in South Korea which is specialized in investing in Equity-Linked Bonds (e.g. convertible bond, bond with warrant, and etc.)
    Rhinos has successfully executed more than 120 investments in global companies, and has become the leader among Global ELB investors in Korea and is known for reputable ELB investor in global market As the market leading private asset management company in Korea, Rhinos has achieved the below.

  • For the first time in Korea, Rhinos directly manages global Equity-Linked Bonds in US, Europe, Japan and HK (Before Rhinos manages, there were only indirect funds investing in global ELB).
  • For the first time in Korea, Rhinos invested in the Equity-Linked Bonds of the Emerging and Frontier Market
  • For the first time in Korea, cooperated with the Development Bank of Mongolia investing in certificate of deposit

ТОЛГОЙ КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

   Манай толгой компани болох “Райнос Эссет Менежмент” нь Өмнөд Солонгосын нэр хүндтэй, биеэ даасан хөрөнгө оруулалт менежментийн компани бөгөөд өмчөөр баталгаажсан бондуудад (ELB) хөрөнгө оруулалт хийхээр мэргэшсэн баг юм. (Жишээ нь: хөрвөх бонд, баталгаат бонд, солигдох бонд гэх мэт).
    “Райнос” нь дэлхий даяар 120 гаруй компанид амжилттай хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Солонгосын шилдэг компанийн нэг юм. Ялангуяа ELB хөрөнгө оруулалтын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Солонгосын зах зээлд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувьд бид дараах амжилтанд хүрсэн байна.

  • Америк, Европ, Япон, Хонгконг дахь ELB-уудыг удирдсан Солонгосын хамгийн анхны хөрөнгө оруулалт менежментийн компани. Бид энэ төрлийн бондын сангуудыг удирдаж эхлэхээс өмнө зөвхөн шууд бус хөрөнгө оруулалтын сангууд байдаг байсан.
  • Шинээр гарч ирж буй болон фронтиер зах зээлийн ELB-д хөрөнгө оруулалт хийсэн Солонгосын хамгийн анхны компани
  • Монгол улсын Хөгжлийн Банкны хадгаламжийн сертификатад хөрөнгө оруулалт хийсэн Солонгосын хамгийн анхны компани

Team Members

МАНАЙ ХАМТ ОЛОН

History

Түүх

2018

December 25

Established Rhinos Asset Management Mongolia

2019

March 13

Received Asset Management License

2019

April 18

Established the first Fixed Income Fund in Mongolia

Investment Strategies

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СТРАТЕГИ

  • Rhinos Asset Management mainly invests in products with limited downside exposure and unlimited upside potential such as Mezzanine product, SPAC, and Structured Finance products. Considering the current market status of Mongolia, Rhinos Asset Management Mongolia will develop the market to be suitable for Mezzanine products, meanwhile will be providing fixed income funds which would target return over the bank deposit of banks in Mongolia.
  • Rhinos Asset Management, as a qualified investment partner, will cooperate with various foreign institutional investors to invest in Mongolian capital market based on its abundant experience investing in emerging/frontier market
  • Rhinos Asset Management Mongolia will provide sufficient information of the invested asset to the investors to enhance the transparency of operation.
  • Rhinos Asset Management Mongolia will align the interest of investors with its own interest by actively investing its own equity into the fund it operates.
  • “Райнос Эссет Менежмент” нь Mezzanine бүтээгдэхүүн, SPAC, Structured Finance бүтээгдэхүүнүүд гэх мэт хязгаарлагдмал өртөгтэй, хязгааргүй боломжит бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулдаг. Монгол Улсын өнөөгийн зах зээлийн байдлыг харгалзан үзэхэд “Райнос Эссет Менежмент Монгол ҮЦК” нь Mezzanine бүтээгдэхүүнүүдэд тохирсон зах зээлийг хөгжүүлэх бөгөөд үүнтэй зэрэгцээд Монгол дахь банкуудын хадгаламжаас өндөр өгөөжтэй тогтмол орлогын сангуудаар хангах болно.
  • “Райнос Эссет Менежмент” нь гадаадын олон тооны мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран шинээр гарч ирж буй / фронтиер зах зээлд хөрөнгө оруулдаг арвин туршлагатай хөрөнгө оруулалтын түншийн хувьд Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах чиглэлээр хамтран ажиллах болно.
  • “Райнос Эссет Менежмент Монгол ҮЦК” компани нь өөрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор хөрөнгө оруулалтынхаа талаарх бүхий л мэдээллийг хөрөнгө оруулагчиддаа цаг тухайд нь хүргэдэг.
  • “Райнос Эссет Менежмент Монгол ҮЦК” компани нь хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхлыг өөрсдийн үйл ажиллагааны хүсэл сонирхолтой уялдуулах зорилгоор өөрийн удирдаж буй сангууддаа өөрийн хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг.

Funds Overview

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН

This fund invests in straight bond issued by market leading company in Mongolia
This fund invests in exchangeable bond issued by market leading company in Mongolia, and to other market leading global companies which have their stock listed in developed countries’ stock exchange.
This fund invests in exchangeable bond issued by market leading company in Mongolia
This fund invests in convertible bond issued by market leading company in Mongolia
This fund invests in straight bond issued by market leading company in Mongolia
This fund invests in straight bond issued by market leading company in Mongolia
Монголын зах зээлийн тэргүүлэгч компаниудын гаргасан бондод хөрөнгө оруулалт хийдэг.
Энэхүү сан нь монголын зах зээлийн тэргүүлэгч компаниудын гаргасан солигдох бондод мөн бусад хөгжингүй улс орнуудын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон улсын тэргүүлэгч компаниудад хөрөнгө оруулалт хийдэг.
Энэхүү сан нь монголын зах зээлийн тэргүүлэгч компаниудын гаргасан солигдох бондод хөрөнгө оруулдаг.
Энэхүү сан нь монголын зах зээлийн тэргүүлэгч компаниудын гаргасан хөрвөх бондод хөрөнгө оруулдаг.
Энэхүү сан нь монголын зах зээлийн тэргүүлэгч компаниудын гаргасан шууд бондод хөрөнгө оруулдаг.
Энэхүү сан нь монголын зах зээлийн тэргүүлэгч компаниудын гаргасан шууд бондод хөрөнгө оруулдаг.

Our News

News Notice

Мэдээ

Contact Us

ХОЛБОО БАРИХ

  • Монгол улс, Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг-8, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр, 13 давхар, 1308а тоот
  • info@rhinos.mn
  • +976-7505-0575
-->